
Цахим спортын Counter Strike-2 (CS2) тоглоомын нэгдүгээр зэрэглэлийн "PGL Astana 2026" тэмцээний хэсгийн шатны тойргийн тоглолтууд Казахстан улсад болж өндөрлөлөө.
Нийт 1.6 сая ам.долларын шагналын сантай тус тэмцээнд манай улсын "The MongolZ" баг эхний тойрогт ОХУ-ын "magic"-ийг хожсон бол хоёрдугаар тойрогт "Team Spirit" багт хожигдсон билээ. Ийнхүү гуравдугаар тойрогт Европын "G2 Esports" хожсон боловч дөрөвдүгээр тойрогт Саудын Арабын "Team Falcons" багт хожигдсон юм.
Улмаар шөвгийн наймд шалгарах сүүлийн боломжийн төлөө буюу тавдугаар тойрогт Туркийн "Aurora Gaming" багийн эсрэг тоглож 0:2 тооны харьцаатай ялагдал хүлээв.
Одоогийн байдлаар "PGL Astana 2026" тэмцээний "Playoffs" шатанд Аргентины "9z Team", ОХУ-ын "Team Spirit", Германы "MOUZ", Бразилын "FURIA", Саудын Арабын "Team Falcons", ОХУ-ын "magic", Туркийн "Aurora Gaming" зэрэг найман баг шалгарчээ.
Харин "The MongolZ" баг тавдугаар сарын 19-24-нд БНХАУ-ын Шанхай хотноо зохиогдох "CS Asia Championships" 2026 тэмцээнд оролцоно. Тэд В хэсэгт Хятадын "Lynn Vision Gaming" багтай энэ сарын 20-ны 14:00 цагт Во1 журмаар тоглох хуваарьтай байна.