Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд Сүхбаатар дүүрэг, 5-р хороо, ДХ327 цэгээс ДХ331 цэг хүртэлх дулааны шугамыг шинэчилнэ.
Энэ хүрээнд Нарны гүүрний хойд хэсэг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын баруун талын туслах замыг хааж шугам шинэчлэх, солих ажлыг энэ сарын 28-ны 06:00 цагаас мөн сарын 31-ний 06:00 цагийн хооронд хийж гүйцэтгэнэ. Түүнчлэн хоёрдугаар хэсэг буюу Нарны гүүрнээс Их тойруугийн замтай нийлэх уулзвар хэсгийг хааж шугам шинэчлэх, солих ажлыг наймдугаар сарын 30-ны 23:00 цагаас энэ сарын 31-ний 06:00 цагийн хооронд хийх аж.
Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу хэмээн Нийслэлийн замын хөгжлийн газраас мэдээллээ.
-660x0.jpeg)
