
Амьтны тухай хуулийн дагуу загасны үржлийн үед агнах, барихыг хориглосон хугацаа 2026 оны зургадугаар сарын 15-ны өдөр дуусаж буй.
Ахуйн зориулалтаар загас агнах, барих зөвшөөрлийг www.ezagas.mn цахим системээр дамжуулан өөрийн байгаа газраасаа цахимаар авах боломжтой юм. Зөвшөөрөл авахдаа загас барих аймаг, сум, байршил, агнах загасны төрөл, тоо хэмжээгээ зөв сонгож, зөвшөөрөлд заасан хугацаа, байршил, тоо хэмжээг чанд мөрдөхийг санууллаа.
2026 онд Архангай, Баян-Өлгий, Булган, Говь-Алтай, Дорнод, Завхан, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл, Хэнтий аймгуудад ахуйн зориулалтаар загас агнах, барих зөвшөөрөл олгоно.
