
Украин улс бямба гарагаас ням гарагт шилжих шөнө ОХУ-ын нутаг дэвсгэрт энэ оны хамгийн том дроны довтолгоонуудын нэгийг үйлджээ.
Уг довтолгоогоор газрын тосны томоохон терминалыг онилсон аж. Энэ нь ОХУ-ын эрчим хүчний дэд бүтцэд цохилт өгөхөө зогсоохыг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп шаардсаны дараахан болсон байна.
Украин ОХУ-ын нутаг дэвсгэрт алсын тусгалтай цохилт өгсөөр байгаа юм. ОХУ-ын Батлан хамгаалах яамны мэдээлснээр, бямба гарагийн шөнөөс ням гарагийн өглөө хүртэлх хугацаанд тус улсын янз бүрийн бүс нутагт Украины 1015 дроныг устгажээ. Оросын эрх баригчдын мэдээлснээр, довтолгооны байнуудын нэг нь Санкт-Петербург хотын газрын тосны терминал байв. Тус терминал жилд 12.5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай аж. Довтолгоонд ашигласан дроныг үйлдвэрлэдэг Украины Fire Point компани цохилтын дараа терминалын нутаг дэвсгэрт гал гарсан талаар мэдээлжээ.