
Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газрын 2026 оны зургадугаар сарын 10-ны өдрийн 245 дугаар тогтоолоор дээрх 13 аймгийн наадмын товыг шинэчлэн баталсан байна. Уг шийдвэрийн дагуу Дэлхийн адууны өдрийг тохиолдуулан аймгуудын баяр наадамд хуваарьт өөрчлөлт оржээ.
Дорноговь аймгийн баяр наадмыг долоодугаар сарын 6, 7-ны өдрүүдэд зохион байгуулна. Харин Архангай, Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорнод, Өвөрхангай, Өмнөговь, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл болон Хэнтий зэрэг 12 аймгийн баяр наадам долоодугаар сарын 8, 9-ний өдрүүдэд болно.
Ташрамд дурдахад, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы 2025 оны зургадугаар сарын 03-ны өдрийн хуралдаанаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Дэлхийн адууны өдрийн тухай” тогтоолыг хэлэлцэж жил бүрийн долдугаар сарын 11-ний өдөр Дэлхийн адууны өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байх тухай тогтоолыг баталсан байдаг.