
“Хилчин” спорт хорооны 80 жил, Монгол хүн цанаар аялсны түүхт 85 жил, МҮОХ-ны 70 жилийн ойд зориулсан цанын аялал Сэлэнгэ аймаг дахь Алтанбулаг боомтоос хоёрдугаар сарын 1-д эхэлсэн билээ. Өнөөдөр цаначид Улаанбаатарт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд бариалахаар болжээ. 363 км зайд үргэлжилж байгаа цанын аялалд 18-82 насны гурван үеийн төлөөлөл болох 12 тамирчин багтсан юм.
Энэхүү гүйлтийн цанын аяллыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 27 дугаар зарлигийн хэрэгжилтийг хангах, өвлийн спортыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, хөгжүүлэх зорилгоор хил хамгаалах байгууллага болон спортын холбоодуудтай хамтран зохион байгуулж аж.
Цанын аялал Сүхбаатар, Дархан, Баруунхараа, Борнуур, Баянчандманийг дамжин Улаанбаатарт өнөөдөр хаалтаа хийнэ.
363 км зам туулах цанын аялалд ХХЕГ-ын дарга, Хилийн цэргийн командлагчаар ажиллаж байсан хошууч генерал Ш.Лхачинжав, цагаан олимпын наадамд тамирчин, дасгалжуулагчаар оролцож байсан Н.Сандагдорж, залуу тамирчин Н.Мөнгөнцэцэг, Н.Батбаяр нарын 12 цаначин багтсан байна.
