
БНХАУ-ын Нинбо хотод хүндийг өргөлтийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. 99 орны баг тамирчид өрсөлдөж буй тус тэмцээн “Лос-Анжелес 2028” олимпын наадмын эрхийн оноо олгож байгаагаараа онцлог юм. Тэмцээний эрэгтэй, эмэгтэй тус бүр дөрвөн жингийн аваргууд тодорлоо. Хойд Солонгосын баг 16 алт, таван мөнгө, зургаан хүрэл, нийт 27 медальтайгаар тэргүүлж байгаа бол БНХАУ найман алтан медальтай удаалж байна. АНУ, Туркийн багаас гурван мөнгөн медаль хүртсэн бол Филиппин, Тайланд, Армений багаас нэг хүрэл медаль хүртжээ. Өнөөдрийн байдлаар найман орон ямар нэгэн медаль хүртжээ.
Монгол Улсаас дасгалжуулагч Ч.Мартын удирдлага дор дөрвөн тамирчин оролцож байна. Багийн бүрэлдэхүүнд эмэгтэйчүүдийн 69 кг-ын жинд ОУХМ Б.Хонгорзул, 86 кг-д ОУХМ Л.Болортуяа, +86 кг-д ОУХМ Б.Энхжин, спортын мастер Г.Чинболор нар багтсан. Манай тамирчдын тэмцээн өнөөдөр эмэгтэйчүүдийн 69 кг-ын жингээр эхэлнэ.
“Нинбо-2026” тэмцээн энэ сарын 8-нд өндөрлөнө.