
Бэлчээрийн ургамлын ургалт долоодугаар сарын 10-ны байдлаар нийт нутгийн 50 хувьд сайн, 40 хувьд дунд, 10 хувьд муу байна.
Үүнд, Өвөрхангайн ихэнх, Баянхонгор, Дундговь, Өмнөговийн зарим, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Завхан, Архангайн ганц нэг сумдын нутгаар муу байна. Харин Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Говьсүмбэр, Дорнодын нийт, Увс, Завхан, Хөвсгөл, Архангай, Булган, Төв, Хэнтий, Сүхбаатар, Дорноговийн ихэнх, Говь-Алтайн зарим, Баян-Өлгий, Ховд, Баянхонгор, Дундговийн цөөн сумдын нутгаар сайн, бусад нутгаар дунд зэрэг байгаа аж.
Өмнөх арав хоногтой харьцуулбал энэ арав хоногт тунадас ахиу орж бэлчээрийн ургамлын ургалтын байдал сайжирсан байна хэмээн Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.