
АНУ, Канад, Мексик улсад зохион байгуулагдаж буй 26 дахь удаагийн хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шөвгийн 32-н тоглолтууд эхэллээ. Эхний тоглолт Өмнөд Африк болон Канадын шигшээ багийн хооронд болж, 1-0-оор өндөрлөлөө. Лос-Анжелест болсон энэ тоглолтын цорын ганц гоолыг Канадын Стефен Эуштакиу нэмэлт цагт /90+2/ оруулж, түүхэн ялалтыг багтаа авчирлаа. Эх орондоо хөлбөмбөгийн дэлхийн аваргын зохион байгуулж буй канадчууд хэсгийн хоёрдугаар байраар шалгарч улмаар шөвгийн 16-д өрсөлдөх эхний багаар тодорлоо. Канадын шигшээ баг Нидерланд, Мароккогийн аль хожсонтой нь шөвгийн наймд өрсөлдөх эрхийн төлөө тоглох юм.
Маргааш өглөө гурван тоглолт болно. Бразил-Япон, Герман-Парагвай болон Нидерланд-Мараккогийн тоглолтууд болох хуваарьтай.
