
Монгол иргэдийн Тайландын хаант улсад визгүй зорчих хугацаа 30 хоног болжээ. Өмнө нь хоёр улсын иргэд 60 хоног харилцан визгүй зорчих боломжтой байсан юм.
Тайландын Хаант Улсын Дотоод хэргийн яамнаас аялал жуулчлалын зорилгоор тус улсад визгүй зорчих улс, нутаг дэвсгэрийн шинэчилсэн жагсаалтыг 2026 оны наймдугаар сарын 31-ний өдөр Тайландын Хаант Улсын Засгийн газрын албан ёсны хэвлэлд нийтэлжээ.
Шинэ зохицуулалтын дагуу жагсаалтад багтсан 60 улс, нутаг дэвсгэрийн паспорт эзэмшигч аялал жуулчлалын зорилгоор Тайландын Хаант Улсад 30 хүртэл хоног визгүй зорчих юм. Мөн газрын хилийн боомтоор визгүй нэвтрэх тоог хуанлийн жилд хоёроос хэтрүүлэхгүй байхаар зохицуулжээ.
Монгол Улс дээрх 60 улс, нутаг дэвсгэрийн жагсаалтад багтаагүй боловч Монгол Улс, Тайландын Хаант Улсын хооронд байгуулсан хоёр талын хэлэлцээрийн дагуу Монгол Улсын энгийн гадаад паспорт эзэмшигч Тайландын Хаант Улсад 30 хүртэл хоног визгүй зорчих зохицуулалт үйлчлэх аж.
Тус шийдвэр 2026 оны есдүгээр сарын 15-ны өдрөөс хэрэгжинэ.