Азийн холимог тулааны холбооноос зохион байгуулж буй Азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Бахрейны Манама хотод эхэлнэ. Азийн 20 гаруй орны баг тамирчид оролцох тус тэмцээнд манай улсаас зургаан тамирчин болон дасгалжуулагч, шүүгчийн бүрэлдэхүүнтэй баг оролцох юм. Тодруулбал, эмэгтэйчүүдийн 55 кг-д Д.Ариунгоо (Болд нударга), 60 кг-д Б.Өлзийтнаран (Женко) нар өрсөлдөх бол эрэгтэйчүүдийн 55 кг-д Р.Баасанжаргал (Кинг Панда), 60 кг-д Б.Анх-Ирээдүй (Шандас ММА), 65 кг-д Э.Билэгт (Мазаалай ММА), 70 кг-д М.Өнөмөнх (Шандас ММА) нар тулалдана.

Баг тамирчдыг “Болд нударга” клубын дасгалжуулагч Т.Болдбаатар ахалж байна.