“Айчи-Нагоя 2026” Азийн зуны спортын XX наадам нээлтээ хийхэд 15 хоног үлдлээ.
Өнөөдөр Монгол Улсаас Азийн наадамд 17 шүүгч ажиллах болсныг Монголын олимпын хорооноос мэдээллээ. Уг наадмын таеквондо, холимог тулаан, хүндийн өргөлт, уран сайхны гимнастик, жүдо бөх зэрэг төрлүүдэд манай шүүгчид ажиллахаар болсон байна.
Мөн Монголын багийн атташегаар Япон улсын хүндэт иргэн Каваучи Широ ажиллахаар болжээ.