
НИТХ-ын төлөөлөгч А.Баяр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Тэрээр "Ажил, албан тушаалтай зууралдаад байх сонирхол алга. Гэхдээ хулгайч нарт НИТХ-ын даргын тамгаа өгөхгүй. Т.Даваадалай ажлаа өгч шалгуулъя гэдэг үгээ Х.Нямбаатартаа л хэл. Т.Даваадалайгийн ард Х.Нямбаатар байгаа. Х.Нямбаатар ногоон автобусны хэргийн дараа Улаанбаатар хотод гарч байгаа хулгайг арилгах гэж ирсэн. Гэтэл одоо хулгай бүр дэлгэрсэн. Нэг иргэнтэй хоёр компани 38 удаа тендер авсан байна. Нийт дүн нь 60 тэрбум. Мега төслүүдээс нийслэлийн удирдлагууд нэг тэрбум төгрөг авсан гэсэн мэдээлэл бий. Ийм байхад энэ хүн ажлаа өгч огцрох ёстой. Ажлаа өгч шалгуултал нь иргэдтэй хамтарч тэмцэнэ" гэв.