Монголын хөлбөмбөгийн холбооны дэргэдэх 17 хүртэлх насны шигшээ баг Киргизийн Бишкек хотод болж буй “Азийн цом”-ын аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатанд тоглож байна. Манай өсвөрийн шигшээ баг F хэсэгт Киргиз, Хойд Марианы арлууд болон Йемений багууд багтсан. Манай залуус эхний тоглолтоо Хойд Марианы арлуудын багтай хийж, 2-0-оор хожлоо. Тоглолтын эхний гоолыг Г.Энэрэл, хоёр дахь гоолыг Б.Билэгт оруулжээ.
Энэ хэсгийн хоёр дахь тоглолт лхагва гарагт буюу энэ сарын 11-ний өдөр Монгол-Йемений шигшээ багийн хооронд болно.