
Монголын сагсан бөмбөгийн холбооны 2025-2026 оны үндэсний дээд лигийн финалын цувралын дөрөв дэх тоглолт өчигдөр боллоо. Энэ тоглолтод “Сэлэнгэ бодонс” баг ялалт байгуулж дараалсан гурван ялагдлаа зогсоолоо.
Тоглолтын эхний хагасыг 45-37-оор илүүрхсэн “Сэлэнгэ бодонс” давуу байдлаа хадгалсаар 82-70-аар дуусгаж чадлаа. Одоо тэдний хувьд дахин гурван дараалсан ялалтыг авч байж аварга болно.
Цувралд "Хасын хүлэгүүд" гурван хожилтой бол "Сэлэнгэ бодонс" эхний хожлоо авлаа.
Хоёр багийн цувралын тав дахь тоглолт дөрөвдүгээр сарын 24-д болно.