
Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны есийн даваа үргэлжилж байна.
Энэ даваанд дархан аварга Н.Батсуурь, улсын заан Б.Бат-Өлзийг амлан элэг бүсээ тайлж тахимаа өглөө. Ингэснээр улсын заан Б.Бат-Өлзий гар амар даваа ахиж улсын арслан цолны болзол хангалаа. Түрүү жил Увс аймгийн 100 жилийн ойд наадмаар дархан аварга Н.Батсуурь, улсын заан Б.Бат-Өлзий нар үзүүр түрүүнд барилдаж Н.Батсуурь түрүүлж байсан юм.
Улсын арслан цолны болзол хангасан Б.Бат-Өлзий улсын аварга цолны төлөө улсын арслан Б.Орхонбаяр, улсын заан М.Лхагвагэрэл нарын давсантай нь барилдана.