Хотын дарга Б.Пүрэвдагваас тэгш, сондгой дугаарын хязгаарлалт болон цаг үеийн асуудлаар тодруулга мэдээлэл авлаа.
"Засгийн газрын хуралдаанаас шийдвэр гарч наймдугаар сарын 15-наас есдүгээр сарын 12-ныг хүртэл улсын дугаарын тэгш сондгойгоор хөдөлгөөнд оролцуулсан. Их, дээд сургуулийн хичээл есдүгээр сарын 15-наас эхлэхтэй холбоотойгоор энэ долоо хоногт автомашины хөдөлгөөн нэмэгдэх хандлагатай байна. Дугаар хязгаарласан үед иргэд 14 хоног автомашинаа ашиглах боломжгүй болсон. Тиймээс мөн хугацаанд татварын хөнгөлөлт үзүүлэх тооцоо хийгдсэн. Дугаарын хязгаарлалт дуусах үед шийдвэрийг албажуулна" гэв.