
УДЭТ-ын найруулагч Э.Билгүүн Оросын нэрт зохиолч Михаил Булгаковын “Мастер, Маргарита хоёр” романыг тайзнаа амилуулахаар болжээ. Ингэхдээ саунд драм төрлөөр үзэгчдэд хүргэх аж.
Энэ талаараа Э.Билгүүн, “Орост сурч байхдаа монголынхоо үзэгчдэд шинэлэг бүтээл үзүүлж, харуулах сан гэх чин хүсэл тээж байлаа. “Мастер ба Маргарита” бол хүн бүрийн сайн мэддэг роман. Энэхүү романыг жүжгийн хэлбэрт оруулах нь маш сонирхолтой бөгөөд чансаа шалгасан ажил байв. Зохиол дахь жаргал зовлон, хүний амьдралын ээдрээг тайзан дээр амилуулахын тулд найруулгын хурц шийдлүүдийг ашиглаж байна. Энэхүү жүжиг нь олон хүний хүч хөдөлмөр шингэсэн бүтээл бөгөөд үзэгчдийн сэтгэлд хүрнэ гэдэгт итгэлтэй байна" гэжээ.
Найруулагч Э.Билгүүн нь ОХУ-ын Москвагийн Театрын урлагийн академийг төгссөн бөгөөд өнгөрсөн оноос эхлэн УДЭТ-т уран бүтээлээ туурвиж буй юм.