Олон улсын Олмпын хороо үйл ажиллагааныхаа жилийн тайланг нийтэлжээ. Үүнд ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бахын 2024 оны цалин 350 000 доллар байсан тухай дурджээ.
Даваа гарагт Томас Бах үүрэгт ажлаа Зимбабвегийн иргэн Кирсти Ковентрид шилжүүллээ. Ковентри энэ албан тушаалыг хаших анхны эмэгтэй болж байна.
ОУОХ-ны хэллэгээр Томас Бахад олгосон мөнгө яг цалин биш юм. Учир нь хорооны дүрмийн дагуу байгууллагын бүх гишүүд сайн дурын ажилтан бөгөөд ашгийн төлөө ажиллахгүй. Харин тэдний зарцуулсан мөнгийг өдөрт 900 ам.доллараар тооцоолон нөхвөр олгодог юм. 2024 онд гүйцэтгэх хорооны гишүүд, хороодын удирдлага болон үндэсний олимпын хороодын гишүүдэд 17 сая ам.доллар төлөвлөсөн аж.