
Онцгой байдлын ерөнхий газар Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын V багийн “Чулуун-Ухайт" гэдэг газар өчигдөр буюу энэ сарын 13-ны 16:50 цагт гарсан хээрийн түймрийг 19:17 цагт цурамд оруулж, 23:55 цагт бүрэн унтраажээ.
Мөн Дорнод аймгийн Чойбалсан сумын Хөхнуур багийн "Чингисийн далан" гэдэг газар 13:06 цагт гарсан хээрийн түймрийг 21:10 цагт цурамд оруулж, өнгөрсөн шөнийн 00:10 цагт бүрэн унтраажээ. Харин тус аймгийн Халхгол суманд энэ сарын 08-нд гарсан хээрийн түймрийг цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байгаа талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.