
МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар намынхаа Удирдах зөвлөлийнхөө хурлын дараа сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Тэрээр "Манай намын бүлэг дотор 30:38 гэсэн хуваагдал байхгүй. Албан тушаалаа хүлээлгэн өгсөндөө гомдсон, эсвэл хувь хүн хоорондын таагүй харилцааны улмаас гомдсон 10 гаруй хүн байх шиг байна. Эдгээр хүмүүстэй уулзаж ойлголцуулах тал руу нь ажиллаж байгаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, А.Ариунзаяа, О.Саранчулуун нарыг өчигдөр намын Хяналтын хорооноос дуудаж тайлбар авсан. Бүх асуудал дүрэм журмаараа явах ёстой.
Засгийн газрыг огцруулах асуудал УИХ-д орж ирвэл түүнийг дэмжсэн гишүүдийг намаас хөөнө" гэв.