
Богдхан уулын ДЦГ-ын Зайсангийн аманд зэрлэг буга хүн рүү дайрч, мөргөсөн тохиолдол удаа дараа бүртгэгдэж байна. Иймээс иргэд, аялагч нарт зориулж БОУАӨЯ-наас дараах зөвлөмжийг хүргүүллээ. Тодруулбал,
-Зэрлэг амьтныг хооллох, хүрэхгүй байх.
-Хөөх, үргээх, өдөөн хатгахгүй байх.
-Зураг авах гэж хэт ойртохгүй байх.
-Буга догшин авир гаргавал аюулгүй зай барьж холдохыг анхаарууллаа.
Энэ талаарх мэдээллийг 7707-0840, 11-31-00-05 утсанд өгөх боломжтой.