
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулагдах сагсан бөмбөгийн Азийн аварга шалгаруулах “FIBA Asia Cup 2029” тэмцээний урьдчилсан шатны хоёрдугаар тойрогт өрсөлдөх Монгол Улсын эрэгтэй шигшээ багийн үндсэн бүрэлдэхүүнийг зарлалаа.
Шигшээ багийн бүрэлдэхүүнд 12 тамирчин багтсан бөгөөд багийн ахлагчаар Ш.Энхийн-Од тоглохоор болжээ.
Монгол Улсын шигшээ багийн бүрэлдэхүүнд
Сагсан бөмбөгийн Азийн аварга шалгаруулах FIBA Asia Cup 2029 тэмцээний урьдчилсан шатны хоёрдугаар тойргийн тоглолтууд энэ сарын 26-29-ний өдрүүдэд Улаанбаатар хотын М Банк Аренад болно.
Монгол Улсын шигшээ баг эх орныхоо талбайд Индонез, Хонконг, Малайзын шигшээ багуудтай тоглож, дараагийн шатанд шалгарахын төлөө өрсөлдөх юм.
