Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг, Япон улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако болон УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Г.Занданшатар нар өнөөдөр Хүй долоон худагт хурдан соёолонгийн уралдаан үзэж сонирхлоо.
Соёолонгийн уралдаанд Ховд аймгийн Мянгад сумын уугуул, улсын манлай уяач З.Мэндсайханы хул үрээ түрүүлж, торгон жолоогоо өргүүллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч дараа нь Хүй долоон худагт “Буянтын хурд” галд зочлов. Тус галд улсын алдарт уяач Ч.Амарсанаагийн уясан Баянхонгор аймгийн Бууцагаан сумын харьяат, улсын алдарт уяач И.Золбоогийн зээрд халзан азарга энэ жилийн азарганы уралдааны түрүү магнайг авсан юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уяачид болон цугларсан наадамчдад баяр наадмын мэнд дэвшүүлж, амжилт хүслээ.
