АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп пүрэв гарагт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярихдаа Унгарт нүүр тулан уулзахаар тохиролцсоноо мэдэгдэв. Трамп наймдугаар сарын дунд үеэс хойш Путинтэй хийсэн анхны яриа нь "маш үр дүнтэй болсон" хэмээгээд АНУ, Оросын тал ирэх долоо хоногт Будапешт хотноо уулзах болно гэв.
ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков мэдээлснээр, Кремлийн санаачилгаар өрнөсөн утасны яриа хоёр цаг 30 минут үргэлжилжээ. Орос, Америкийн удирдагчид хоёр орны хамтын ажиллагаа, дээд хэмжээний уулзалт, Украины хямралтай холбоотой асуудлуудыг хэлэлцэхээр Будапешт хотноо уулзахаар тохиролцсоныг Ю.Ушаков нотоллоо.
Уулзалтын тов хараахан тодорхой болоогүй байна. Ойрын хугацаанд ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марк Рубио нар уулзаж Ерөнхийлөгч нарын уулзалтын өдрийг товлох юм.