
Нийслэлд цас ихээр орсон тул Хот тохижилтын газар халтиргаа гулгаанаас сэргийлж 4 тонн давсыг гудамж, зам талбайд цацаад байна.
Хот тохижилтын газар нийслэлийн төв замуудыг буюу Бага тойруу, Энхтайван, Чингисийн өргөн чөлөө болон Зайсан, Олимпын гудамж хэсгийг хариуцдаг бөгөөд эдгээр зам дагуух гүүрэн байгууламжийн өгсүүр, уруу хэсэгт давс ахиу цацжээ.
Мөн Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын тохижилт үйлчилгээний албаны дарга Б.Нарантуяа, “Нийслэлээс зам цэвэрлэгээг хөнгөвчлөх техник тоног төхөөрөмжөөр хангаж, энэ жил манай авто бааз 14 шинэ машин техник хүлээж авсан. Зам цэвэрлэгээний машин, бобкат, ковш, шүүрт машин, хайс хашлага, явган зам угаагч бичил машин гэх мэт техниктэй болсон" гэв. Мөн аж ахуйн нэгж, байгууллагуудыг ойр орчмынхоо 50 метр газрыг цэвэрлэхийг уриалав.