Люси Го хэмээх америк бүсгүй хамгийн залуу эмэгтэй тэрбумтан боллоо. Дөнгөж 30 настай түүний түүх америк мөрөөдлийн сонгодог жишээ юм. Тууштай зүтгэл, хиймэл оюуны хүчээр Люси тэрбум долларын хөрөнгө босгосон болохыг The Telegraph сонин онцолжээ.
Ажил хэрэгч бүсгүй 1.7 тэрбум долларын хөрөнгөтэй дуучин Тейлор Свифтийн ард чинээлэг эмэгтэйчүүдийн жагсаалтын хоёрт бичигдэж байна.
Цагаач гэр бүлээс гаралтай Люси Го бизнес эрхлэхийн тулд Карнеги Меллоны их сургуулийг орхисон. Эцэг эх нь түүний шийдвэрийг эсэргүүцэж байсан ч одоо түүний хөрөнгө 1.3 тэрбум доллараар үнэлэгдэж буй.
Люси эхлээд хүргэлтийн хоолний бизнес эрхэлсэн ч эрүүл ахуйн дүрэм журмыг дагаж мөрдөхөд хүндрэлтэй байсан тул хаалгаа барихад хүрчээ. Дараа нь Snapchat-д ажиллаж эхэлснээр мэдээллийн технологийн салбарт өөрийгөө олсон. 2016 онд тэрээр Scale AI компанийг үүсгэн байгуулж хиймэл оюун ухааны хэрэглээний программуудыг хөгжүүлж эхэлсэн юм.