Бүгд Найрамдах Узбекистан улсад өсвөрийн боксчдын Азийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Манай улсаас тус тэмцээнд 14 тамирчин оролцсоноос хөвгүүдийн 50 кг-ын жинд Ө.Сүлд мөнгөн медалийн болзол хангаж, аваргын алтан медалийн төлөө тулалдахаар шалгарлаа. Тэрээр Энэтхэгийн тамирчин Яадав Яашийг ялж шигшээ тулаанд тулалдах эрхтэй болсон.
Энэ тэмцээнд манай улсаас хөвгүүдийн 49 кг-ын жинд Т.Кайсар, 63 кг-д Б.Баттэмүүлэн, охидын 48 кг-д А.Мөнгөнзул, 50 кг-д З.Аминхайр, 57 кг-д Ч.Дагиймаа нар хүрэл медаль хүртсэн юм.
Тэмцээний аваргын төлөөх шийдвэрлэх тулаанууд маргааш болно.
