
Монголын үндэсний бөхийн холбооноос 2026-2027 оны улиралд зохион байгуулж буй “Алтан цом”-ын барилдаан ирэх сарын 7-нд нээлтээ хийнэ. Энэ удаа долоон баг өрсөлдөхөөр бүртгэлээ өгчээ.
“Алтан цом”-ын төлөөх өрсөлдөөнд дархан аварга Н.Батсууриар ахлуулсан “Увс нуур” дэвжээ, “Миг даатгал”-ын ивээн тэтгэсэн улсын гарди М.Лхагвагэрэл ахлагчтай “Эв Монгол” бүрэлдэхүүнээ шинэчилж дахин оролцохоор болсон байна. Түүнчлэн даян аварга Б.Орхонбаяраар ахлуулж, харцага Т.Өсөх-Ирээдүйгээр удирдуулсан “АПУ-Скайтел”, “Эм Си Эс” компанийн ивээн тэтгэсэн улсын арслан Э.Батмагнай ахлагчтай “Эм-Си-Эс Энержи” багууд өрсөлдөнө.
2026-2027 оны улиралд “Ажнай” корпорац анх удаа баг бүрдүүлэн улсын аварга П.Бүрэнтөгсөөр ахлуулсан багаа оролцуулахаар болжээ. Мөн “Таван Богд” групп улсын аварга О.Хангайгаар ахлуулсан “Ховд” дэвжээг ивээн тэтгэн оролцохоор болсон байна. Харин өнгөрсөн жилийн аварга “Хатант интернэйшнл” баг цомоо хамгаалахаар барилдана. Уг багийг улсын заан С.Сүхбат ахалж байгаа юм.
“Алтан цом”-д оролцох багууд найман бөхөө шууд сонгох бөгөөд мэдээллийг эргэн хүргэнэ.