
Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Дамбадаржаагийн эцэсээс Бэлх хүртэлх авто замыг шинэчлэн засварлаж байгаа талаар нийслэлийн Замын хөгжлийн газраас мэдээллээ. Уг замыг өнөөдөр (2026.06.20) 00:00 цагаас эхлэн хааж засвар шинэчлэлийн ажлыг эхлүүлжээ.
Засвар шинэчлэлийн ажил энэ сарын 21-ний 23:00 цаг хүртэл үргэлжлэх юм байна. Иймд иргэд, жолооч нарыг бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.
