Хорватын Загреб хотноо болж буй чөлөөт бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний гурав дахь өдөр буюу өнөөдөр эрэгтэйчүүдийн 74 кг, 79 кг жингийн медалийн төлөөх шийдвэрлэх барилдаан болно. Манай бөхчүүдээс 79 кг-д О.Сүлдхүү хүрэл медалийн төлөө барилдана. Харин 74 кг-д Э.Төгсжаргал дагах барилдаан хийнэ.
Мөн эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд Б.Гантулга, 97 кг-д Г.Ганхуяг, эмэгтэйчүүдийн 55 кг-д Б.Хулан, 59 кг-д Т.Алтжин нар тус тус барилдана. Өнөөдрийн дагах болон урьдчилсан шатны барилдаанууд Улаанбаатарын цагаар 16:30-с эхэлнэ.