
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн II шатны бүртгэл есдүгээр сарын 3 буюу маргааш эхэлнэ. Бүртгэл есдүгээр сарын 11-ныг хүртэл E-Mongolia системээр явагдана.
Энэ удаагийн бүртгэлд I шатны бүртгэлээс хоцорсон болон түр оршин суух хаягтай эцэг эх, асран хамгаалагчид хамрагдах боломжтой юм.
2026-2027 оны хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд 118,986 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлээд буй.
Цэцэрлэгт бүртгүүлсэн багачуудыг насаар нь ангилбал