
“Милан-Кортина 2026” өвлийн XXV олимпын наадам нээлтээ хийхэд долоо хоногийн хугацаа үлдлээ. Италид болох энэ удаагийн олимпыг Монголын спортын сэтгүүлчдийн холбооны гишүүд болон NTV телевизийн сурвалжлах баг олимпын хотоос хүргэхээр болжээ.
Спортын гэрэл зурагчин Д.Нямбилэг “Токио 2020”, “Бээжин 2022”, “Парис 2024” олимпын наадмуудыг, Э.Харцага “Пёнчан 2018”, “Токио 2020” олимпын наадмыг тус тус сурвалжилсан туршлагатай. Харин news.mn сайтын сэтгүүлч Б.Мөнгөнтамир анхны цагаан олимпоо сурвалжлахаар зохион байгуулах хорооноос ирүүлсэн оролцох эрхийн мандатаа гардан авлаа. Мөн энэ удаагийн наадмыг эх орон даяар NTV, МҮОНТВ, С1, Сүлд, Боловсрол, Тэнгэр телевизээр шууд дамжуулан үзүүлэх юм.
Олимпын наадмын нээлт хоёрдугаар сарын 6-д Милан хотод болно.
