
"Айчи-Нагоя 2026" Азийн зуны спортын ХХ наадмын чөлөөт бөхийн тэмцээн өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжилнэ. Манай улсаас эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд Б.Мөнхнар, 76 кг-ын жинд ДАШТ-ий мөнгөн медальт Э.Даваанасан нар барилдана. Мөн эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд А.Анх-Эрдэнэ, 86 кг-д ОУХМ О.Сүлдхүү, 125 кг-д Б.Намбардагва нар дэвжээнд гарна.
Манай шигшээ багаас сонгомолоор Г.Ганхуяг, чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 62 кг-д Т.Алтжин нар хүрэл медаль хүртсэн. Ингэснээр манай баг тамирчид Япон, Иран, Узбекистан, Кыргизстан, Хойд Солонгос, Энэтхэг, БНХАУ-ын ард наймдугаар байрт жагсаж байна.
Азийн наадмын чөлөөт бөхийн барилдаан маргааш өндөрлөнө.