
Утга зохиолын Нобелийн шагнал хүртсэн анхны Азийн эмэгтэй, Солонгос зохиолч Хан Ган 2024 онд шагнал хүртсэнээсээ хойших анхны албан ёсны олон нийтийн арга хэмжээндээ оролцлоо. Тэрээр Барселонад Centre de Cultura Contemporania de Barcelona-д уншигчидтайгаа уулзав.
Энэхүү арга хэмжээг Испани дахь Солонгосын Соёлын төв зохион байгуулж, зохиолчийн 2010 онд бичсэн “Ink and Blood” романы испани хэл дээрх хэвлэлийг тэмдэглэсэн юм.
600 тасалбар худалдаанд гарснаас хойш нэг минутын дотор дууссан бол нэмэлтээр гаргасан онлайнаар үзэх 200 эрх 10 минутын дотор зарагдаж, уншигчдын хүлээлт ямар өндөр байсныг харуулжээ.
Хан Ган Испанийн зохиолч Мар Гарсиа Пуигтай ярилцаж, өрөвдөх сэтгэл, хамтын шарх, гашуудал, дуугүй байдал, нөхөрлөлийн сэдвүүдийг хэлэлцсэн байна.
Хоёр зохиолч утга зохиол нь мартахын эсрэг тэмцэж, нийгмийн хамтын шархыг “эдгээхэд” ямар үүрэгтэй талаар ярилцжээ.
2026 оны 3-р сард испани хэлээр хэвлэгдсэн “Ink and Blood” нь Хан Каны испани хэл дээр гарсан найм дахь бүтээл юм. Уг роман нь найз Ин Жугийнх нь үхэл амиа хорлолт биш гэдгийг батлахын төлөө тэмцэх Жон Хигийн түүхийг өгүүлдэг.
Орон нутгийн уншигч, шүүмжлэгчид уг бүтээлийг “Хан Ганы хэв маягтай триллер” хэмээн тодорхойлж, 2026 оны эхний хагаст Испанид хамгийн их хүлээлттэй үүсгэсэн Солонгос бүтээлүүдийн нэгээр нэрлэжээ.
Хан Ганы Нобелийн шагнал Испанид Солонгосын утга зохиолын нэр хүндийг эрс өсгөсөн байна. Өмнө нь сэтгэлзүйн гүнзгий агуулгатай цөөн зохиолчид төвлөрдөг байсан сонирхол одоо шинжлэх ухааны зөгнөлт, уран зөгнөл зэрэг төрөл жанрыг хамарсан өргөн хүрээтэй болжээ.
Испани дахь Солонгосын Соёлын төвийн захирал Шин Жэ Кван хэлэхдээ Хан Ганы анхны олон нийтийн арга хэмжээ Испанид болсон нь хилийн чанад дахь уншигчдын сонирхол өндөр байгаагийн нотолгоо гэдгийг онцолжээ.
“Бид энэ сонирхлыг улам өсгөж, бодит соёлын солилцоонд хүргэхийн төлөө идэвхтэй ажиллана” гэж тэр хэлсэн байна.