
Ковид19 цар тахлын эхэн үеийн нас баралтын тоо албан ёсны тооноос хавьгүй их байсныг судалгааны дүн харууллаа.
2020–2021 онд АНУ-д ойролцоогоор 840 000 нас баралт бүртгэгдсэн боловч судлаачид хиймэл оюун ашиглан 155 000 орчим нэмэлт, бүртгэгдээгүй нас баралт байж болзошгүй гэж тооцоолжээ. Энэ нь нийт нас баралтын ойролцоогоор 16 хувь нь бүртгэгдээгүй гэсэн үг юм.
Тус судалгаа Science Advances сэтгүүлд нийтлэгдсэн байна.
Бүртгэгдээгүй нас баралтууд нь:
Виржиниа Коммонвелтийн их сургуулийн судлаач Стивен Вулф “эмнэлгийн үйлчилгээ авах боломжгүй хүмүүс өнөөдөр ч олноороо нас барсаар байна” гэж мэдэгджээ.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан хүмүүсийг тогтмол шинжилдэг байсан бол эмнэлгээс гадуур нас барсан олон хүн цар тахлын шинжилгээнд огт хамрагдаагүй байсан. Мөн зарим бүс нутагт үхлийн шалтгааныг тогтоох ажлыг мэргэжлийн бус, сонгогдсон коронерүүд хийдэг нь үнэн зөв бүртгэлд нөлөөлсөн байна. Зарим гэр бүлүүд Ковид19-ийг үхлийн шалтгаан гэж бичүүлэхгүй байхыг хүссэн тохиолдол ч байсан байна.
АНУ-д нийтдээ 1.2 сая гаруй Ковид19-ийн улмаас нас барсан гэж бүртгэгдсэн бөгөөд үүний гуравны хоёр нь 2020–2021 онд бүртгэгджээ.