
Владивосток хотноо зохион байгуулагдах Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй 9 дүгээр сарын 2-ны өдөр уулзана.
ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаковын мэдээлснээр, талууд Орос, Монголын харилцааг хөгжүүлэх, тэр дундаа эрчим хүч, тээвэр, боловсролын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх, Монгол Улсад орос хэлний сургалтыг өргөжүүлэх асуудлыг хэлэлцэх ба олон улсын болон бүс нутгийн асуудлаар санал солилцох аж.
Дорнын эдийн засгийн чуулга уулзалт 9 дүгээр сарын 2-4-ний өдрүүдэд Владивосток хотноо болох юм.