
Монголын үндэсний бөхийн холбооноос цуврал барилдааныг зохион байгуулж байна. "ТЭСО" группийн 30 жилийн ойд зориулсан Улс, аймаг, сумын цолтой хүчит 128 бөхийн барилдаан ирэх бямба гараг буюу наймдугаар сарын 22-нд Хүй долоон худагт болно. Барилдах бөхчүүдийг наймдугаар сарын 21-ний өдөр 09:00-17:00 цагт цахимаар бүртгэнэ.
Мөн “Хилчин” спорт хорооны түүхт 80 жилийн ой энэ онд тохиож байна. Спортын салбараас олон алдартнуудыг төрүүлж буй тус хорооны түүхт ойд зориулсан Улс, аймаг, цэргийн алдар цолтой 128 бөхийн барилдаан наймдугаар сарын 28-ны Монгол бөхийн өргөөнд болно.