Хэнтий аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн "Хатны-Энгэр" гэдэг газар аймгийн төвөөс баруун хойд зүгт 15 км-т, сумын төвөөс зүүн зүгт 3 км-т суудлын автомашин онхолдож нэг хүн нас барсан байна гэсэн дуудлага 06.18-ны өдрийн 19:43 цагт бүртгэгдсэн байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход иргэн Б-гийн “Приус-30” загварын суудлын автомашин онхолдож иргэн М /27 настай, эмэгтэй/ автомашины төмөр хийцэд хавчуулагдан нас барсан байжээ. 20:37 цагт цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.