
Олон улсын хөлбөмбөгийн холбооноос Польшид "FIFA U-20 Women's World Cup" буюу 20 хүртлэх насны эмэгтэй багуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж байна.
Тэмцээний шөвгийн 16-н тоглолтууд өндөрлөж, найман баг бүрэн тодорлоо. Азийн хоёр баг болох Япон, Хойд Солонгосын багууд оноолт таараад байсан. Хожсон нь шөвгийн наймд үлдэх хариуцлагатай тоглолтод Хойд Солонгосын баг 2:0-оор ялалт байгуулж, Канадын багтай тоглох эрхийг авлаа. Мөн Өмнөд Солонгосын баг Аргентинийг 1:0-оор хожиж шөвгийн наймд Италийн багтай тоглохоор боллоо.
20 хүртлэх насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шөвгийн наймын тоглолт маргааш, нөгөөдөр болж, хагас шигшээд өрсөлдөх багууд тодорно.