
Улаанбаатар хотын шинэ Төв цэвэрлэх байгууламжийг энэ оны 10-р сард ашиглалтад оруулахаар болжээ. Ингэхдээ хуучин цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагааг бүрэн зогсоож шинэ цэвэрлэх байгууламжийг ашиглаж эхэлнэ гэв.
Цэвэрлэх байгууламжийн хүчин чадал хоногт 25 мянган мкуб ахуйн болон урьдчилан цэвэрлэсэн үйлдвэрийн хаягдал усыг стандартын дагуу цэвэршүүлэх юм.
Туршилтын ажлыг зургаадугаар сарын сүүлчээр буюу баяр наадмын өмнө эхлүүлэх бөгөөд өнгөрсөн жил шинээр барих төслийн анхны усыг авч туршсан байна.
Төслийн нийт өртөг 262.7 сая ам.доллар бөгөөд 249.6 сая ам.долларыг БНХАУ, таван хувийг 13.1 сая ам.долларын санхүүжилтийг Монголын талаас санхүүжүүлэн хэрэгжүүлж буй юм.