
"Банкны салбарын тойм 2025" судалгаа болон макро эдийн засгийн нөхцөл байдлын талаар танилцууллаа.
Мөн үеэр Банкны холбооны гүйцэтгэх захирал Л.Амар "Банкны салбар өнгөрсөн жил эдийн засгийн дэмжсэн. Боловсруулах, хөдөө аж ахуйн салбарт олгосон зээл өсөлттэй байна. Харин хэрэглээний зээлийг бууруулах гэсэн зохицуулагч байгууллагуудын бодлогын нөлөөгөөр иргэдэд олгосон зээлийн хэмжээ хязгаарлагдсан. Үүний улмаас иргэдийн зээлийн чанаргүйдэл нэмэгдсэн үзүүлэлттэй байна.
Өнгөрсөн жил 2025 онд эдийн засаг 6.8 хувиар өссөн. Үүнд хөдөө аж ахуйн өсөлт голлох нөлөө үзүүлсэн байна. Үүнд банкны салбар төр засагтай хамтарч хэрэгжүүлсэн зээлийн хөтөлбөрүүд хувь нэмрээ оруулсан гэж харж байгаа. Энэ салбар есөн улирлын дараа сэргэсэн. Боловсруулах болон барилгын салбарт мөн эдийн засгийн өсөлттэй байгаа.
Төсвийн сахилга батын эерэг өөрчлөлт төсвийн үндсэн тэнцэл эерэг гарахад гол нөлөө үзүүлсэн. ДНБ-д эзэлж байгаа төсвийн зарлага гурван хувиар буурсан. Үүний нөлөөгөөр энэ онд бодлогын хүү буурах хүлээлт үүсгэж байгаа.
Төгрөгийн харилцах хадгаламж өсөлттэй байгаа. Энэ нь төгрөгийн хадгаламжийн өгөөж өндөр байсантай холбоотой. Өнгөрсөн жилийн эхний хагаст төгрөгийн ханш тогтвортой байсан. Харин сүүлийн саруудад төгрөгийн ханш чангарсан" гэв.