
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн жил албан тушаалаа авснаас хойш 100 мянга гаруй визийг хүчингүй болгосон нь түүхэн дээд үзүүлэлт болсныг Төрийн департамент онцлов.
Тэрбээр, цагаачлалын хатуу бодлого хэрэгжүүлж буй бөгөөд үүнд хууль ёсны визтэй зарим иргэд ч өртөж байгааг ажиглагчид анхааруулж байна.
Төрийн департамент X платформд нийтэлсэн мэдэгдэлдээ “100 мянга гаруй визийг хүчингүй болгосон. Үүнд оюутны 8 000 орчим виз, АНУ-ын хууль сахиулах байгууллагатай холбоотой гэмт хэргийн бүртгэлтэй 2 500 тусгай ангиллын виз багтсан. Америкийг аюулгүй байлгахын тулд эдгээр этгээдийг албадан гаргана” гэжээ.
Төрийн департаментын хэвлэлийн дэд төлөөлөгч Томми Пиготтын хэлснээр, виз цуцлах гол дөрвөн шалтгаан нь оршин суух хугацаа хэтрүүлэх, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, халдлага, хулгай байжээ. Тэрбээр, 2024 онтой харьцуулахад виз цуцлалт 150 хувиар өссөнийг нэмж тодотгосон байна.
Ташрамд, 2026 онд гаргасан удирдамжийн дагуу улс төрийн идэвхтэй, Вашингтоны эсрэг, сөрөг хандлагатай байж болзошгүй өргөдөл гаргагчдад онцгой анхаарахыг дипломат төлөөлөгчдөд үүрэг болгов. Түүнчлэн Палестиныг дэмжсэн, Газын дайнд Израилын үйл ажиллагааг шүүмжилсэн оюутны визтэй иргэд болон ногоон карттай байнгын оршин суугчдыг ч албадан гаргах боломжтой гэж мэдэгдсэн байна.