
Монголын үндэсний бөхийн холбооноос 2025-2026 оны улирлын сүүлийн чансааг нэгтгэн танилцууллаа. Нийт 50 удаагийн барилдаан зохион байгуулснаас 35 нь улс, аймгийн цолтнуудын барилдаан болжээ. Түүнчлэн аймаг, цэргийн цолтнуудын барилдаан тав, сумын цолтой болох залуу бөхчүүдийн 10 барилдаан болжээ. Баяр наадмын өмнө гаргаж буй чансааг аймгийн арслан М.Баяржавхлан 10100 оноогоор тэргүүлжээ. Түүний араас аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар 9300 оноогоор удааллаа. Эдгээр аймгийн цолтнуудын араас улсын арслан Э.Батмагнай, улсын заан Б.Бат-Өлзий, улсын арслан Б.Орхонбаяр, улсын аварга О.Хангай, улсын заан Д.Хүдэрбулга, улсын заан С.Сүхбат нар 4-8-р байрт жагслаа. Харин аймгийн хурц арслан Д.Алтанцоож, улсын арслан Ц.Бямба-Отгон нар эхний 10-т багтлаа.