
Казахстаны Астана хотод зохион байгуулсан Нуржамал Усенбаевагийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын II уралдаанд Х.Мөнхтүвшин хоёрдугаар байрт шалгарчээ. Мөн тус уралдаанд Ж.Хишигбат АНУ-ын шүүгч Жорж Пехливаняны нэрэмжит тусгай шагналын эзэн болж, түүний мэргэжлийн дуурийн академид суралцан, цаашид “Дон Паскуале” дуурийн Эрнесто-гийн дүрийг бүтээх эрх авсан байна. Түүнчлэн УДБЭТ-ын концертмейстер Б.Оюунгэрэл тус уралдааны “Шилдэг концертмейстер”-ээр шалгарчээ.
Казахстан улсын Ардын жүжигчин Нуржамал Усенбаевагийн нэрэмжит тэмцээний эхний шатанд Казахстан, Монгол, Орос, Хятад, Узбекистан, Герман, Итали тэргүүтэй 11 орны 85 бүтээлээс шигшээд 30 залуу мэргэжлийн дуучин тайзнаа өрсөлдлөө.