
Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн П.Сайнзориг Засгийн газар хоёр чиглэлээр үнэт цаас гаргах агуулгыг тайлбарлаж, уг саналаа дэмжүүлсэн.
Засгийн газраас олон улсын зах зээлд арилжаалсан гадаад бондын үлдэгдэл энэ оны эхний хагас жилд гэхэд 2 тэрбум 528 сая ам.доллар буюу 9 их наяд 53 тэрбум төгрөг байв. Задлаад харвал,
Дээрх бондуудын төлөлтийн эхнийх нь Номад бондын 631 тэрбум бөгөөд ирэх оны 4-р сард төлөх ёстой. Харин Засгийн газраас дээрх бондуудын өр төлбөр буюу өндөр хүүтэй бондыг эргэн төлөхийн оронд шинэ, бага хүүтэй, урт хугацаатай бонд гаргах аргыг туршсаар буй.
Энэ хүрээнд Засгийн газраас тэрбум ам.доллар хүртэлх гадаад бонд гаргах эрхийг Ерөнхий сайдад УИХ-ын тогтоолоор бий болгож өгсөн бөгөөд үүнийг ирэх оны төсөвт тусгасан юм.