
Монгол, Германы боловсролын салбарын хамтын ажиллагааны 100 жилийн ойн хүрээнд “График - 2026” график, бар зургийн уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэнг энэ сарын 13–20-нд МУЭ-ийн үзэсгэлэнгийн танхимд дэлгэж, олон нийтэд толилуулна.
Хамтарсан үзэсгэлэнд Монголын график, бар зургийн уран бүтээлчид болон ХБНГУ-ын графикийн мэргэжлийн уран бүтээлчид оролцоно. Тэд график, бар зургийн уламжлалт болон орчин үеийн олон төрлийн арга техникүүдийг чөлөөтэй хослуулан бүтээсэн эх бүтээлүүдийг дэлгэн толилуулах юм.
Мөн үзэсгэлэнгийн үеэр уран бүтээлчид өөрсдийн туршлага, арга барил, судалгааг бусад салбарын уран бүтээлчид болон үзэгчидтэй хуваалцах, илтгэл хэлэлцүүлэг, бар зураг хэвлэх воркшопыг хамтран зохион байгуулж, график урлагийн уламжлалт болон орчин үеийн чиг хандлагыг үзэгчдэд хүргэнэ.