
УИХ-ын Өргөдлийн байнгын хороо өнөөдөр 13:30 цагт хуралдана. Байнгын хорооны хурлаар дараах хоёр асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
1. Нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар гаргасан иргэдийн өргөдлийг хэлэлцэх (Үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг хоёр хувийн татварыг хүчингүй болгох асуудлаар хуулийн төсөл санаачлах)
2. Нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар гаргасан иргэдийн өргөдлийг хэлэлцэх (Эмч, багш нарын цалинг нэмье гэсэн асуудлаар ажлын хэсэг байгуулах)
Үл хөдлөх хөрөнгөө зарахад хоёр хувийн татвар авдаг хуулийн зохицууллатыг хүчингүй болгох хуульч О.Батхүүгийн саналыг 100 мянган иргэн дэмжиж гарын үсгээ зурсан. Тиймээс энэ асуудлыг Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж хуулийн төсөл боловсруулахаар төлөвлөөд байна.
Мөн иргэн Б.Номингийн гаргасан эмч, багш нарын цалинг нэмэх саналыг 33 мянган иргэн дэмжсэн учир УИХ-аас ажлын хэсэг байгуулах асуудлыг Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэнэ.