
Японы Точиги болон Ибараки мужид лхагва гаргийн өглөө 10:06 цагт 5.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо. Тус чичирхийлэл Японы газар хөдлөлтийн эрчим хэмжих шатлалаар “доод 5” түвшинд бүртгэгдсэн байна.
Газар хөдлөлтөөс үүдэлтэй цунами үүсэх аюулгүй бөгөөд одоогоор хүний амь нас хохирсон, эд хөрөнгийн ноцтой хохирол учирсан тухай мэдээлэл ирээгүй байна.
Хамгийн хүчтэй чичирхийлэл Точиги мужийн Моока хотод мэдрэгдсэн бол Ибараки, Фүкүшима, Чиба, Сайтама мужуудад 4 баллын хүчтэй доргилт мэдрэгджээ.
Газар хөдлөлтийн голомт Ибараки мужийн өмнөд хэсэгт, газрын гүний 50 км-т байсан гэж мэдээлэв.