
Төлбөрийн тэнцлийн урсгал данс 2026 оны эхний есдүгээр сарын байдлаар 471.7 сая ам.долларын ашигтай гарч, ашиг өмнөх оны мөн үеэс 2.5 тэрбум ам.доллароор өсжээ. Урсгал дансны ашиг өсөхөд барааны худалдааны ашиг өмнөх оны мөн үеэс 4.8 тэрбум ам.доллароор өссөн нь голлон нөлөөлсөн байна. Харин үйлчилгээний данс 2.4 тэрбум ам.долларын алдагдалтай гарч, алдагдал өмнөх оны мөн үеэс 425.8 сая ам.доллароор анхдагч орлогын данс 4.0 тэрбум ам.долларын алдагдалтай гарч, алдагдал 1.8 тэрбум ам.доллароор тус тус өсжээ.
Үйлчилгээний худалдааны орлого 2026 оны эхний есдүгээр сарын байдлаар 1.7 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 240.6 сая ам.доллароор өссөн байна. Үйлчилгээний орлого өсөхөд тээврийн үйлчилгээний орлого 25.6 сая ам.доллароор, аяллын орлого 61.0 сая ам.доллароор, бусад үйлчилгээний орлого 154.0 сая ам доллароор тус тус өссөн нь нөлөөлжээ.
Үйлчилгээний орлогын 39.5 хувийг аялал жуулчлалын үйлчилгээ, 32.2 хувийг тээврийн үйлчилгээ, 28.2 хувийг бусад үйлчилгээний орлого тус тус эзэлж байна хэмээн Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.